ӨДӨР ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
ӨДӨР 1: — УБ ➔ Шанхай
- Улаанбаатараас Шанхай руу ниснэ.
Нислэг нь хөлөг онгоцонд цагаас 5-аас дээш цагийн зөрүү гарсан тохиолдолд аялагч та бүхнийг ая тухтай байлгах үүднээс зочид буудалд амраах болно. Зочид буудал /Өглөө, Өдөр, Оройн хоолтой/
ӨДӨР 2: — Шанхай (Баошань)
- Баошань боомтод хөлөг онгоцонд суух – 12:00 цагаас 15:00 цагийн хооронд хөлөг онгоцонд суух бүртгэл явагдана.
- Аялагч хөлөг онгоцонд бүртгэл хийгдэн орсоны дараа өөрийн өрөөндөө орно. /Зорчигчийн тээшийг үйлчлэгч өрөөнд тань хүргэж өгөх болно./
- Аялагч энэ өдөр хөлөг онгоцны хөтөлбөрөөр үйлчилгээ авах болно. /Хөтөлбөрийг таны өрөөнд урьдчилан байршуулсан байх болно. Хөтөлбөрт хөлөг онгоцны энтертайнмент үйл ажиллагаа болон бусад төрлийн үзвэр үйлчилгээний цагийн хуваарийг нарийвчлан тусгасан байх болно./
- Өглөө, өдөр, оройн буфет зоог таныг хүлээж байна.
- Өндөр зэрэглэлийн 5 одтой ресторанаар үйлчлүүлэх эрх өдөрт 1 удаа
- Хөлөг онгоц 22:00 цагт хөдөлнө. /Хөлөг онгоц боомтоос хөдлөх торгон агшинг мэдрээрэй./
- 24 цагийн гайхамшигтай үйлчилгээнүүдийг үргэлжлүүлэн мэдрээрэй.
ӨДӨР 3: — Нагасаки, Япон
- 05:00-07:00 хооронд аялагч өглөөний гүйлт хийгээд, хөлөг онгоцны хамгийн дээд тавцанд гүйлтийн зам байгаа.
- 07:00-д Нагасаки хотод зогсоно.
- 06:00-09:00 цагийн хооронд өглөөний цайтай /буфет/
- Өндөр зэрэглэлийн 5 одтой ресторанаар үйлчлүүлэх эрх өдөрт 1 удаа
- Аялагч өглөө 09:00-10:00 цагийн хооронд аялагчидыг хотын аялалд явах автобусанд суулгана. /хөтөчийн хамт/
- Аялагч бүр бүртгэлийн хэсэгт очиж, хөлөг онгоцноос буух бүртгэл заавал хийлгэсэн байхыг анхаарна уу!!!
- Хотын аялалын хөтөлбөр
ӨДӨР 4: — Фукуока, Япон
- 05:00-07:00 хооронд аялагч өглөөний гүйлт хийгээд, хөлөг онгоцны хамгийн дээд тавцанд гүйлтийн зам байгаа.
- 07:00-д Фукуока хотод зогсоно.
- 06:00-09:00 цагийн хооронд өглөөний цайтай /буфет/
- Өндөр зэрэглэлийн 5 одтой ресторанаар үйлчлүүлэх эрх өдөрт 1 удаа
- Аялагч өглөө 09:00-10:00 цагийн хооронд аялагчидыг хотын аялалд явах автобусанд суулгана. /хөтөчийн хамт/
- Аялагч бүр бүртгэлийн хэсэгт очиж, хөлөг онгоцноос буух бүртгэл заавал хийлгэсэн байхыг анхаарна уу!!!
- Хотын аялалын хөтөлбөр
ӨДӨР 5: — Далайд амралтын өдөр
- 05:00-07:00 хооронд аялагч өглөөний гүйлт хийгээд, хөлөг онгоцны хамгийн дээд тавцанд гүйлтийн зам байгаа.
- 06:00-09:00 цагийн хооронд өглөөний цайтай /буфет/
- Өндөр зэрэглэлийн 5 одтой ресторанаар үйлчлүүлэх эрх өдөрт 1 удаа
- 24 цагийн гайхамшигтай үйлчилгээнүүдийг үргэлжлүүлэн мэдрээрэй
ӨДӨР 6: — Шанхай (Баошань)
- 05:00-07:00 хооронд аялагч өглөөний гүйлт хийгээд, хөлөг онгоцны хамгийн дээд тавцанд гүйлтийн зам байгаа.
- 07:00-д Шанхайд буцаж ирнэ.
- 09:00-12:30 Хөлөг онгоцны аялалын сүүлийн өдөр учир аялагч та хөлөг онгоцны бүртгэлийн хэсэгт хөлөг онгоцноос буух бүртгэл хийгдэхийг анхаарна уу!!! Буух бүртгэл хийгдэх үед дараах зүйлсийг анхаарна уу: Өрөөг хүлээлгэн өгөх, өрөөний сервис, үйлчлэгчдийн гарын мөнгө, хөлөг онгоцноос төлбөртэй үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөрийг Check out хийнэ.
ӨДӨР 7: — Шанхай ➔ Улаанбаатар
- Шанхайгаас нисэж, Улаанбаатарт газардсанаар аялал өндөрлөнө.
· Нислэг нь хөлөг онгоцонд цагаас 5-аас дээш цагийн зөрүү гарсан тохиолдолд аялагч та бүхнийг ая тухтай байлгах үүднээс зочид буудалд амраах болно. Зочид буудал /Өглөө, Өдөр, Оройн хоолтой/
· Чөлөөт аялал
ХӨЛӨГ ОНГОЦОН ДЭЭРХ ҮЙЛЧИЛГЭЭ БА ОНЦЛОГ
Адал явдал ба Үзвэр
North Star® ажиглалтын капсул
- Далайн түвшнээс 300 фут (91 метр) өндөрт гарч, 360° өнцгөөр далай тэнгис болон эргэн тойрны үзэмжийг тольдон харна.
Гиннесийн Дэлхийн дээд амжилтад бүртгэгдсэн, тэнгисийн аяллын хамгийн өндөр ажиглалтын капсул.